
Facebook Marketplace дээр худалдан авалт хийх нь маш хялбар. Та Facebook-н Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтрэхэд л хангалттай. Ингэснээр өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтрэх болно. Өөрийн байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах болно. Мөн хайж байгаа зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглах боломжтой. Өөрт тохирсон зүйлээ хадгалах эсвэл борлуулагчтай шууд мессенжерээр холбогдож болохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараагаар борлуулагч болон худалдан авагч нар төлбөр болон хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ. Marketplace-н талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/marketplace/learn-more/buying холбоосоор зочлоорой.
Facebook Marketplace дээр боруулалт хийх

Мөн Facebook Marketplace дээр боруулалт хийх нь маш хялбар бөгөөд боруулагч олон нийтэд нээлттэй зар үүсгэж, зарах гэж буй зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч Marketplace дээр зар оруулахад тэдний зар Marketplace, News Feed, Facebook-н хайлтын хэсэг, Facebook групп болон бусад хайлтын систем дээр харагдана. Мөн борлуулагч өөрийн зараа Facebook-н Buy and Sell группт оруулах боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг аваад, бүтээгдэхүүний нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил болон ангиллаа сонгоод л зараа байршуулахад хангалттай. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой бөгөөд худалдан авахыг хүсвэл борлуулагчтай холбогдоно. Мөн борлуулагч Marketplace болон Facebook Buy and Sell группт нэгэн зэрэг зараа байршуулах боломжтой.
Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах боломжтой. Энэ хэсэгт хүмүүс хадгалсан зар, хямдралтай бүтээгдэхүүн болон худалдан авагчтай хийсэн харилцан яриаг харах боломжтой.
Холбоо барих: А. Бямбажаргал
Faro Foundation Mongolia ТББ
Byambajargal@faro.mn