
Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.
Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.