
Урилга хүргүүлэх тухай
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн
ҮЙЛ ЯВДАЛ
2022.08.26
Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.
Эдгээр хүүхдүүдэд цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээлэл нь эцэг эхэд нь дараах гурван сувгаар хүргэх болно. Үүнд.
Хэрвээ ХҮСЭЛТИЙГ СУДАЛЖ БАЙГАА гэсэн төлөвтэй байвал та сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.
Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.
Түүнчлэн ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний 12.00 цаг хүртэл сунгалаа.
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ “E-MONGOLIA” СИСТЕМЭЭР ХЭРХЭН ШАЛГАХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн
ҮЙЛ ЯВДАЛ Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 2021.05.01 Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх
ҮЙЛ ЯВДАЛ “Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ” 2022.05.10 Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012