
Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна

Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа.

Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.
