
Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана
ҮЙЛ ЯВДАЛ Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана 2022.10.03 “Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна.
ҮЙЛ ЯВДАЛ
2022.09.08
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, бодлого үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийн зөвлөмж өгч ажиллалаа.
ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм.
Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа.
Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
ҮЙЛ ЯВДАЛ Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана 2022.10.03 “Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна.
ҮЙЛ ЯВДАЛ 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо 2022.06.15 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын
ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012