MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Share on facebook
Share on twitter

Бусад мэдээ

Цахим аймаг бодлогын зөвлөмжийн мэдээллийг Хөвсгөл аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна

ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Цахим аймаг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын суурь болох төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ. Тус сургалтад ЦХХХЯ-ны