MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

2022.09.16

Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.

Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчидтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал: Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бийг танилцуулсан юм.
ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.
 
Share on facebook
Share on twitter

Бусад мэдээ

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо 2022.08.31 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа 2022.01.24 Цахим хөгжил, харилцаа холбооны