Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

2022.09.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэ боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.

Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрэн, төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлын хамрах хүрээг өргөжүүлэх боломж бүрдэх юм.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт эхэллээ

Үндэсний хэмжээнд орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүсчилсэн байдлаар хамтран зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-өлгий аймагт өнөөдөр (2024.04.08) эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, цахим шилжилтийг 21 аймагт үе шаттай эрчимжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний шинэ систем нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов

ҮЙЛ ЯВДАЛ Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо 2022.08.16 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцав.  Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам SpaceX компанийн сэргээгдэх эрчим хүчний Solarcity төсөл болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх саналыг тавьсан юм. Мөн дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ