Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022.10.22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.

Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм.

ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

 

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд: Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж,  хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг өнөөдөр /2024.04.30/ хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Санамж бичгийн хүрээнд: • Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх; • Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр болон чадавхыг бэхжүүлэх санаачилгыг дэмжих; • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах; • Мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох, зохион байгуулах юм. Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.