Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна

2022.10.25

Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ жил 10 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд тохиож байна. Эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэ удаагийн ХММСБ-ын 7 хоног “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриан дор нэгдэн, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ, Хэвлэлийн хүрээлэн, Faro Foundation, e-mongolia хамтран зохион байгуулж байна.

Форумыг нээж ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдийн мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгаадаг, эх сурвалжийг нягталдаг дадал, төлөвшлийг бий болгох хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгааг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтлэгдэж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэйг онцолсон юм. Мөн ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтойг дурдлаа.

Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна.

Бусад мэдээ

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Эрүүл мэндийн цахимжилтийн асуудлаар ЧД-ийн эмнэлэгт ажиллалаа

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр |2024.12.19| эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Уулзалтын эхэнд тус төвийн дарга Ж.Сувд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцолсон. Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгөхөөр болов. Ингэхдээ нэн тэргүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөхийг үүрэг болгов. Харин УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү сүүлийн үед Монгол Улс ч гэлтгүй дэлхийн дахинд эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага нэмэгдэж байна. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд эхний ээлжинд эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүдээр аудит хийлгэж, эрсдэлийг нь тодорхойлуулна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн цахимжилтын тал дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтран ажиллана. Цахим систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэдгийг онцлов. Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм. Харин томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Улмаар хүүхэд эмчлэх нийт хүчин чадал нэмэгдэж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй байна.