Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмын тухай

2022.11.01

Цахим гарын үсгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан “Үндэсний дата төв” УТҮГ нь төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа бүрэн зогсож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам” /https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530835405571&showType=1 /-ын дагуу гэрчилгээжүүлэх байгууллага энэхүү чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Иймд уг журамд заасны дагуу төрийн байгууллага албан хаагчдын нэр дээр тоон гарын үсэг авахтай холбоотой асуудлаар доор гэрчилгээжүүлэх байгууллагуудын бүртгэлийн нэгжид хандана уу. Үүнд:

ТРИДУМКЕЙ ХХК

Бүртгэлийн нэгжийн байршил: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн аймгуудын төв салбар

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00

Холбоо барих утас: 7012-0722

Цахим хуудас: https://tridumkey.mn/

МОНПАСС СА ХХК

Бүртгэлийн нэгжийн байршил: 

Салбар 1:
13-р хорооллын дунд зам дагуу “Шинэ Монгол” сургуулийн эсрэг талд Пепси логотой 5 давхар барилгын 4 давхарт байрлаж байна.
Салбар 2:
Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний 52-р цонх

Албан журмын даатгагчдын холбоо:

  • Архангай /94773570/
  • Баян-Өлгий /99428783/
  • Дорнод /94043570/
  • Завхан /90748000/
  • Сэлэнгэ /94673570/
  • Өвөрхангай /99328494/
  • Ховд /88755460/

Нийгмийн даатгалын хэлтэс:

  • Дорнод /99588351/
  • Хэнтий /99658814/
  • Хөвсгөл /99078520/

Төв /99134363/

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00

Холбоо барих утас: 1800-2535

Цахим хуудас: https://www.monpass.mn/home

НЬЮ КОМПАС ХХК

Бүртгэлийн нэгжийн байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Багшийн дээд, UBH центр, 613 тоот

Ажиллах цагийн хуваарь: Даваа – Баасан, 09:00 – 18:00

Бямба, Ням – Амарна

Холбоо барих утас: 70112332, 80580000, 88005930

Цахим хуудас: https://msign.mn/news/4

 

ВИ ЭС ЭМ ХХК

Бүртгэлийн нэгжийн байршил:

Хаяг-1:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,5-р хороо, Тээвэрчдийн гудамж-27,Нарны гудамж, Азхур номын их дэлгүүр

Хаяг-2:

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо Ажилчны гудамж-135,”Мөнхийн Үсэг” ХХК байр

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00

Холбоо барих утас: 76001616, 76001617, 1800-1616

Цахим хуудас: https://oms.vsm.mn/service

Бусад мэдээ

E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо 2022.08.30 УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР: e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм. “e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авсан байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэдээллийг сонслоо. Уг сонсголтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондын солилцоо хэр явагдаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Цаасаар заавал баталгаажуулах шаардлагатай байгаа нь яамд хооронд цаасан мэдээлэл солилцох үндэс суурь болоод байгаа тул үүнийг шийдвэрлэх аргыг хайж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр цаасан мэдээллийг ор тас байхгүй болгочихвол мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах байх. Саяхан кибер аюулгүй байдлын асуудал үүслээ шүү дээ. Ийм эрсдэл байгаа учраас цаасан мэдээллийг дамжуулж байгаа байх. Тийм болохоор үүнийг зогсоох нь зөв шийдэл мөн үү гэж асуумаар байна. Хоёрдугаарт, цахим гарын үсэгт манай улс шилжсэн. Гэхдээ аливаа бичиг баримтыг нотариат дээр заавал очиж цахим гарын үсгээр баталгаажуулсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх, цаашид сайжруулах ямар боломж байгаа вэ? Гуравдугаарт, кибер аюулгүй байдал дээр бид дорвитой шийдэл гаргаж ирэх цаг нь болсон. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд кибер аюулгүй байдлаа чангатгах тал дээрээ давуу байдал бий болгох боломж байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ? ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий: Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн гол зарчмын нэг нь иргэнээс дахин мэдээлэл нэхэхгүй, цаасан болон цахим баримт бичгийг эн тэнцүү гэж үзнэ хэмээн заасан байдаг. Эн тэнцүү гэх зарчим бол хуулиараа хуульчлаад өгчихсөн, одоо хэрэгжиж байгаа зарчим юм. Гол нь Архивын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаа шинэчлээгүйн улмаас бичиг баримтаа цаасаар хадгалсаар байгаа. Хэвлэж гаргаж ирээд, тамга дараад хадгалж байгаа гэсэн үг. Та бүхнээс хүсэх гол шийдэл бол Архивын Ерөнхий газрыг нийтлэг журмаа шинэчилж, хуульдаа нийцүүлээч гэсэн шаардлагыг тавих юм. Хоёрдугаарт, цахим гарын үсгээр гэрээ хийх боломж нь үүссэн. Зөвхөн нэг удаа цахим гарын үсгээ баталгаажуулаад өөрийн биеэр очсоноос хойш гэрээ хэлцлүүд цахимаар хийгдэж болж байгаа. Цахимаар хийгдсэн гэрээнүүд цаг хэмнэж байгаагаас гадна цаасаар хийгдсэнээс илүү нууцлал нь аюулгүй гэж үзэж байгаа. Яамны зүгээс тоон гарын үсгийн техник технологийг ирэх оноос шинэчилж, олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна. Ингэснээр цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр: Нийтийн мэдээллийн тухай хуулинд бүх мэдээллийг хариуцаж, боловсруулдаг мэдээлэл хариуцагч гэсэн субъект бий. Тэгэхээр тус хуулийн 6 бүлгийн 6.2-т зааснаар мэдээлэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдан зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусад арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй гэж заасан. Мэдээлэл хариуцагч яам, төрийн байгууллагууд бол өөрийн боловсруулсан системийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой юм. Кибер аюулгүй байдлын хуулиар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь ЦХИХХЯ-нд байдаг. Харин хэрэгжилтийг уялдан зохион байгуулах, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохицуулах нь Ажлын албанд харъяалагддаг. Саяхан Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, төр захиргааны байгууллагууд төсвийн болон бүтцийн зохион байгуулалтад онцгой анхаарах шаардлагатай гэсэн тогтоол гаргаад, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг идэвхжүүлэх зорилго бүхий “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум өнөөдөр (2023.06.15) Орхон аймгийн “Соёл урлагийн цогцолбор”-т эхэллээ. Форумд ЦХХХ-ны дэд сайд, Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар оролцож, “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавин, Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, гурван өдөр үргэлжлэх энэхүү форумын ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна. Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. Форумын хүрээнд “Ухаалаг-Эрдэнэт экспо”, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг, “Мэдээллийн технологийн салбарын таниулах сургалт”, “И-спортын тэмцээн” Ухаалаг-Эрдэнэт IT workshop” зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.