Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа

2022.12.10

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр нь таслах цахим бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 12 дугаар сарын 9-нд уулзлаа. “Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Аль нэг компани давуу эрх эдлэхгүй, төсвөөс мөнгө гаргахгүй, шинээр дугуй зохиолгүйгээр өөрсдийн түншлэгч Сингапурын компанитай хамтран бүтээсэн системийг ашиглан нүүрсний арилжааг ил тод болгох саналыг тавилаа.

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир нүүрс төдийгүй уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн цахим биржийн оновчтой тогтолцоог бүтээх шийдэл компаниудад байгааг онцлоод, цахим бирж байгуулах санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэгвэл цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Гэрэлтэй газар, гэгээтэй өдрөөс хулгай, дээрэм, жоом бясаа дайждаг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна. Гэм буруутныг олж, гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засч, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл, тэмцэл Та биднээс шаардаж байна” гэж хэллээ. Тэрбээр ард иргэд тодорхой шийдэлгүйгээр жагсаал цуглаан өндөрлөж болохгүйг сануулсан юм. Н.Учрал сайд мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийг ирэх долоо хоногоос эхлэн хэлэлцэх, Засгийн газрын хуралдаанаар цахим арилжааны журам батлахтай холбогдуулан саналаа ирүүлэхийг хүслээ.

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай 34 хувийг нь олон нийт эзэмших нээлттэй компани болж байгаа Хөрөнгийн бирж шийдвэрлэх оролцоотой байж, гадаадын худалдан авагчдад нүүрсээ шилэн нэг цонхоор худалдах зарчмын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үр дүнд Цахим, хөгжил, харилцаа холбооны сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хамтарсан тушаал гаргаж, цахим бирж байгуулах санал дүгнэлт гаргахаар боллоо.
Хувийн хэвшлийн шинэ санаачилгын зэрэгцээ Сангийн яамны Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлохоос худалдан авагч хүртэлх бүх үйл явцыг эхнээс дуустал нь хүний оролцоогүйгээр хамруулж, цахимаар бүртгэх, хянах, татвар тооцох тогтолцоог боловсруулж ашиглахад бэлэн болгоод байна.
Цахим бирж байгуулах талаарх уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр болон газрын дарга нар, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм.

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллагын хамтарсан 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг баруун бүсийн 5 дахь аймаг болох Завхан аймагт (2024.04.12) ажиллалаа. “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.