Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

2022.12.13

ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлээд, Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нэг талаараа “засаглал”-ыг сайжруулна гэсэн үг. Иймд ЦХХХЯ-нд харьяалагдаж буй “Ухаалаг засаг” төсөл төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус хороогоор дамжуулан хийх ажлуудтай шууд холбогдож байна. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран 2015-2022 онд “Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн дэд бүтцийн үндсэн суурийг тавьж тодорхой үр дүнд хүрсэн.

2023-2027 онд “Ухаалаг засаг ll” төслийг дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Үүнд
📌Дижитал шилжилтийг хийх орчныг бүрдүүлэх,
📌Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах,
📌Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан.
Энэ хүрээнд 2023 онд Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусын дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МХХТ-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх, суралцагчдаа гэрчилгээжүүлэх тал дээр хамтарч ажиллах, Бизнесийн орчинг дэмжих дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлж, ярилцлаа.

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууддаа бид үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.  Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ,  үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хаанаас ч ойр, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Цахимд_хэвшье_Ховд_ЕБС

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээнийи хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог /Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир/ “Мөрөөдөлдөө хүрэх алхам” /Момэйд Виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг/ сургалт хийж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Баян-Өлгий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага бизнесээ цахимжуулах арга зам, бизнес эрхлэгчдэд зориулсан программ хангамжийн танилцуулга /санхүүгийн программ, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрийн төсөл, худалдаа үйлчилгээ, website хөгжүүлэлт зэрэг/ зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.