Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо

2022.12.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна.

2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна.

 

Бусад мэдээ

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина

Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ. Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна. Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ. Эх сурвалж: Technology Innovation

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Digital Nation -2021| Цөөн байршил үлдсэн тул та яараарай

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation -2021| Цөөн байршил үлдсэн тул та яараарай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн ICT EXPO нь энэ жилээс эхлэн цар хүрээгээ тэлж, “Digital Nation-2021” нэр дор 09-р сарын 17,18,19-нд Хүүхдийн паркт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани зохион байгуулж байна. Танай байгууллага ч мөн адил зохион байгуулалтын  нэг хэсэг болох бүрэн боломжтой Арга хэмжээнд оролцогчийг www.digitalnation.mn сайтаар бүртгэж байна. Цөөн байршил үлдсэн тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг www.digitalnation.mn сайт болон Digital Nation фейсбүүк хуудаснаас авах боломжтой Share on facebook Share on twitter Бусад мэдээ