
“БИЗНЕС ФОРУМ” 2023 арга хэмжээ 08-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдана
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын аж ахуй нэгжүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна
ҮЙЛ ЯВДАЛ
2022.12.26
Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын аж ахуй нэгжүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран энэ сарын 11-18-ны өдрүүдэд говийн бүсийн 4 аймагт зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр (2024.03.18) Өмнөговь аймагт үргэлжилж, тус арга хэмжээг нээж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар танилцууллаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төсөл”-ийн талаар, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Нансалмаа”ХУРДАН” цэгийн үйлчилгээний онцлог, анхаарах асуудлууд, Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Э.Баттөр “Орон нутгийн төрийн байгууллагуудын систем, серверүүдийг төрийн үүлэн тооцооллын /mCloud/ системд нэгтгэх төсөл”-ийн танилцуулга, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хийв. Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг зохион байгуулна.
Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт өнөөдөр (2023.10.09) ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын газрын дарга М.Отгонбат нартай уулзаж, санал солилцлоо. Төв аймаг нь Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах “Дижитал -Төв аймаг” аппликейшныг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн 18 сумдын 21 чиглэлийг хамарсан 1046,8 км шилэн кабельтай бөгөөд гурван сум шилэн кабельд холбогдоогүй аж. Мөн “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгох хүрээнд цахим дэд бүтцийг бий болгон мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж буй талаар аймгийн удирдлагууд мэдээлэв. Тус аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012