Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг өнөөдөр (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус салбарын Үндэсний Экспортын Стратеги (ҮЭС) боловсруулах асуудлаарх оролцогч талуудын анхдугаар зөвлөлдөх уулзалтад урьсанд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд Монгол Улсын экспортын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох, “Дэлхийн экспортын чуулга уулзалт”-ын үндсэн хөтөлбөрийн нэг хэлбэрээр зохион байгуулагдах тус уулзалт, зөвлөгөөнд салбар байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг арга хэмжээг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын худалдааны төв (ОУХТ) хамтран зохион байгуулах юм.

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн аймгийн ЕБС-ын 10 сургуулийн 100 гаруй багш, сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мөрөөдөлдөө хүрэх алхам, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав.

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна 2022.04.09 Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ