Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо

2023.01.06

Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорний их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр, хуульч мэргэжилтэй.

-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2019 онд “Монросконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд беркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.
МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ.

Бусад мэдээ

Мэдээлэлд шүүлтүүртэй хандах, нээлттэй өгөгдлийг ашиглан ухаалаг шийдвэр гаргах чадварыг эзэмших шаардлага тулгарч байна.

Интернэт, цахим технологи, нийгмийн мэдээллийн сүлжээ, гар утас, зөөврийн өндөр технологийн төхөөрөмжүүдийн хэт хэрэглээ бидэнд эерэг сөрөг, үнэн худал мэдээллийн их тэсрэлтийг авч ирлээ. Мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, шүүн тунгаах, ёс зүйтэй, бүтээлчээр хэрэглэх чадвар бол хувь хүний төдийгүй улс үндэстний хөгжин дэвших боломж, аюулгүй байдлыг хангах дархлаа юм. Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авахын тулд бичиг үсэг мэддэг байхад л хангалттай байв. Гэтэл сүүлийн жилүүдэд цахим ур чадвар, тоон бичиг үсгийн ялгаа, хуваагдал, тэдгээрийг арилгах замаар мэдэх эрхийг, мэдээлэл ашиглах боломжийг тэгш хүртээх асуудал бодлогын хэмжээнд хэлэлцэгдэж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн Газраас иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, тоон хуваагдлыг бууруулах асуудалд онцгой анхаарч цахим ур чадварыг дэмжих алхмуудыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж буйг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Зөвхөн боловсруулсан мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авахаас гадна мэдээллийн технологи, цахим шилжилтийн бидэнд олгож буй хязгааргүй боломжуудын нэг болох “Нээлттэй өгөгдөл” /Open data/-г ашиглах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг салбар бүрт төлөвшүүлэх, сургаар бус судалгаагаар, шинжлэх ухаанчаар асуудалд хандах боломжийг бий болгоход хууль эрх зүйн орчин дахь томоохон өөрчлөлтүүдийг зэхэж байна. Бид тун удахгүй төрийн цахим үйлчилгээний давхардал, хийдлийг арилгах, нээлттэй ил тод байлдыг хангахад зөрчилдөж буй 120 хуулийн өөрчлөлтийг батлуулахаар анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хүрээнд НӨАТ-ын мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр ил тод болгох, Гаалиар орж ирж байгаа импортын барааны мэдээллийг ил тод болгох асуудлуудыг хуульчлахаар төлөвлөж байна. Энэ бол эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий тоон мэдээлэлд төр, хувийн хэвшил тэгш эрхтэйгээр дата анализ хийж төлөвлөгөө гаргах, алхам чиглэлээ тодорхойлох, ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх чухал шийдэл болно. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын V форумд амжилт хүсье! Энэ жилийн Форумыг “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хамтран хэлэлцэх асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой ажил болж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа 2022.10.25 Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр (10 сарын 25-нд) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад:1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах, энэ хүрээнд: Монгол улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.