MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал

– Иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах

– Олон улсад зохион байгуулах цахим шилжилтийн үзэсгэлэн, худалдаанд оролцож, Монгол компаниуд, Монгол инженерийн оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүдийг сурталчлан, таниулах

– Программ хангамжийн цахим их дэлгүүр Mindgolia.mn-ийг англи хэлний сонголттой болгож, бүтээгдэхүүний сонголтын нэмэгдүүлж, сайжруулах

– Иргэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, лавлагаа, нэхэмжлэх, 13А маягттай холбоотой цахимжуулах ажлуудыг шуурхайлах

– Албан бичиг солилцооны дундын системийн асуудлыг шийдэх, Ebusiness.mn-ийг ашиглалтад оруулах, дижитал аймгийн стандарт, бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо.

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

ҮЙЛ ЯВДАЛ Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ 2022.05.17 Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг