MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институтийн “ТОП СИТ” шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм.

Шалгалтын бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Topcit Mongolia page хаягаас авах буюу 99539790 утсаар холбогдох боломжтой.

Бусад мэдээ

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна 2022.10.17 ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

ҮЙЛ ЯВДАЛ “Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ” 2022.05.10 Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг