MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” Digital_First_D1 арга хэмжээ Дорноговь аймагт үргэлжилж байна…

“Алсын хараа-2050″,”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу Цахимд хэвшье уриатай

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим