MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ухаалаг засаг II төслийн байгаль орчин, нийгмийн хамгааллын баримт бичгийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино.

Бэлтгэл ажлын хүрээнд дараах төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараах баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна. Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, тодруулах санал, хүсэлт байвал info@mddc.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

  1. Төслийн талуудын оролцоог хангах төлөвлөгөө/Skakeholder engagement plan (SEP) :  https://drive.google.com/file/d/13UwelpIOhv9KtTLt91eX2fJ7do4l3TUn/view?usp=sharing
  2. Төслийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам | Labour management procedure (LMP): https://drive.google.com/file/d/1789jfUu11da0R_N8th1ifOcbGYS6x8nc/view?usp=sharing
  3. Төслийн байгаль орчны талаар баримтлах журам| Environmental Codes of Practice (ECOP): https://drive.google.com/file/d/1L9VX9g12RvDY7Tlz5NQ_wXpEVkUf1NIt/view?usp=sharing
  4. Төслийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө | Environmental and social commitment plan (ESCP) https://drive.google.com/file/d/1Jvw75rgc_HThijsmMMi9Ck7XYvwIq7f1/view?usp=sharing

Холбоо барих:

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, төв шуудангийн зүүн жигүүр 105 тоот

Утас: 266114

Имэйл: info@mddc.gov.mn

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал”

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар

Цахим орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” нөлөөллийн аян өнөөдөр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд