MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

 “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна.

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Мөн орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи орон нутагтай хамтран ажиллаж байна.

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний 28 мэргэжилтний баг бүрэлдэхүүн 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна.

Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр хангахаар ажиллаж байна.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн