MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна.

Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.

Бусад мэдээ

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

ҮЙЛ ЯВДАЛ Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна 2022.03.11 Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ

Үндэсний цахим шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлангийн уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа. Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим