MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа хийнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.11.28/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажилласан.

Н.Учрал сайд өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласанд хат. Димовскад талархал илэрхийллээ. Цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн юм.

Бусад мэдээ

Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа 2022.12.10 Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо 2022.12.30 ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшлийн магадлан итгэмжлэх зөвлөлийн

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас