MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад “ХУРДАН” цэгийг үе шаттай нээн ажиллаж байна.

Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо.

Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан Улс болон Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 4000 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна 2022.09.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл”

БҮХ НИЙТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ЦХХХЯ-НЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон