MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Засгийн газрын зарим чиг үүргийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх хүрээнд цахим засаглалын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний хэрэгжилт, чанар, үр дүнг үнэлж, дүгнэхтэй холбоотой үүсэх эрх, үүргийг зохицуулах, хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2024 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2024 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 7 зүйл 26 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 7 зүйл 27 заалтад тусгагдсан ажлыг хамтран хэрэгжүүлнэ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн 3 дахь аймаг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах

“Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа

ҮЙЛ ЯВДАЛ “Мета” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа 2022.09.19 Facebook-ийн толгой компани “Мета”