MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм.

“Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна 2022.11.22 Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо 2022.10.25 Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21-