MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

📌“Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат/

📌Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/-ийн танилцуулга /Үндэсний дата төв УТҮГ-ын Систем нэгтгэлийн администратор/

📌Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир/

📌Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломжийн талаар /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/

Сургалтад Увс аймгийн ЗДТГ-ын төрийн 23 агентлагийн 130 албан хаагч, 19 сумын Засаг даргын орлогч, мэргэжилтэн нийт 76 албан хаагч хамрагдлаа.

Бусад мэдээ

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа 2022.10.18 Монгол Улсын цахим шилжилтийн салбарт