MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хэнтий аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр 2-т эрэмбэлэгдэж, төрийн үйлчилгээний цахимжилтаар улсдаа тэргүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагууд болох үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 20 гаруй компаниудын оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай хэрэгжүүлж буй.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ Хэнтий аймагт (2024.04.15) зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:

✅Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт, хурал

✅Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх сургалт

✅Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар хичээл, сургалт

✅Хэнтий аймгийн төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн үзэсглэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Мөн цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд хүүхэд, залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуус ба технологи” загварын шоу зохион байгуулж, шилдэг 12 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшуулав.

Хэнтий аймаг 9 байгууллагын 71 төрлийн үйлчилгээг И-Монгол системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд тус системд аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна.

Бусад мэдээ

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг

Чингэлтэй дүүргийн 24 хороо буюу бүх хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэж байна

Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны