MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25) Орхон аймагт боллоо.

Үндэсний хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн 16 байгууллагын хамтарсан мэргэжлийн баг мэдээллийн технологийн чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд:

✅Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл

✅ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл

✅Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт

✅Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл

✅Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадварын сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Орхон аймаг 106 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аж үйлдвэр. 22 багийн 3 нь 4G сүлжээнд, 19 баг 3G сүлжээнд холбогдсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 74 үйлчилгээг холбосон. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр өнөөдрийн байдлаар 41 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 9.025 иргэн буюу 37.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

“Цахимд хэвшье” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Ховд_Сургалт

Ховд аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам Төрийн үүлэн тооцооллын дэд

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Төр бол нэг. Нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар нэгдсэн үр дүнд хүрэх учиртай. Өнөөдөр цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэж, систем, дэд бүтцээ харилцан уялдаатайгаар хөгжүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Төр бол нэг. Нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар нэгдсэн үр дүнд хүрэх учиртай. Өнөөдөр цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэж,

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд  жендэрийн асуудлыг анхаарч тусгана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана 2022.01.09 ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр