Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг өнөөдөр /2024.04.30/ хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав.

Санамж бичгийн хүрээнд:

• Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

• Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр болон чадавхыг бэхжүүлэх санаачилгыг дэмжих;

• Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах;

• Мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох, зохион байгуулах юм.

Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ