Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн Докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй гишүүн орнуудын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2025 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 5-д ордог сургууль юм.

Суралцах чиглэл:

SchoolMajor
AstronauticsMechanics
Control Science and Engineering
Aeronautical and Astronautical Science and Technology
Mechatronics EngineeringMechanical Engineering
Aeronautical and Astronautical Science and Technology
Material Science and EngineeringMaterial Science and Engineering
Energy Science and EngineeringPower Engineering and Engineering Thermophysics
Computer Science and Technology, Faculty of ComputingSoftware Engineering
PhysicsPhysics
Life Science and Technology, Faculty of Life Science and MedicineBiomedical Engineering
Electronics and Information EngineeringInformation and Communication Engineering

Хугацаа:   Докторын хөтөлбөр 4 жил

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Scholarship type: B

University code: 10213

  • Магистрын дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (IELTS 6.0, TOEFL 80 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээ
  • http://homepage.hit.edu.cn/home-index хаягаар орж Харбины Технологийн Дээд Сургуулийн удирдагч багштайгаа холбогдон тодорхойлсон захиа авах;

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
  • 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
  • ЦХХИХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, 202 тоот
  • Холбоо барих хаяг:
  • Утас: 51-265104
  • Цахим шуудан: fr@mddic.gov.mn

Бусад мэдээ

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО Цахим хөгжил, харилцаа холбооны

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ