Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ирээдүйн хотын стандартыг “Робот хот” тодорхойлно

Олон улсын технологийн компаниуд метаверс орчныг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Meta, Microsoft, Apple зэрэг компаниуд шинэ үеийн виртуал бодит байдлын платформууд дээр ажиллаж, виртуал орчныг амьд мэт болгохыг зорьж буй. Цаашлаад сансар огторгуйд нүүх эхний төлөвлөгөөнүүд гарч, SpaceX болон NASA зэрэг байгууллагууд сар, Ангараг гарагт суурьшлын хөтөлбөрүүдийг эрчимжүүлж байна.

Түүнчлэн бие даасан “робот хот”-ыг бий болгохоор Саудын Арабад “Неом” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хот нь тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны системээ хиймэл оюун ухаан ашиглан удирдаж, амьдралын чанарыг эрс сайжруулахыг зорьжээ. Эдгээр шинэчлэл нь хиймэл оюун ухааны хөгжилд томоохон ахиц авчирч, технологийн салбарын ирээдүйг тодорхойлохуйц нөлөө үзүүлж эхэлсэн юм.

1.5 их наяд долларын өртөгтэй дээрх төсөл нь одоогоор дэлхийн нийт гангийн 20 хувийг ашиглаж байна. Мөн ирээдүйн хотуудад шинэ стандарт тогтоох хотыг бий болгохоор зорьжээ. Хамгийн чухал нь тус хот сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тэжээгдэж, дэвшилтэт технологи, дэд бүтэцтэй байх юм. Энэхүү технологи, инноваци, тогтвортой хөгжлийг дэмжих мега төслийг Улаан тэнгисийн эрэгт барьж эхэлсэн. Эхний үе шат 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Тодруулбал, 170 км урт, автомашингүй, ногоон байгууламж бүхий шугаман хот нь 9 сая оршин суугчийг багтааж, бүх үйлчилгээ 5 минутын алхамд байрлана.

Эх сурвалж: Saudia vision

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдах 2 журмыг баталлаа. Тодруулбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх

Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага Цахимд хэвшье экспод нэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ