Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна

2022.06.02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.

Бусад мэдээ

Зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүнд 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран “Цахим технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмч, хууль, эрх зүйн орчинг сайжруулах боломжийн талаарх суурь судалгаа”-ны явц, үр дүнг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр /2023.04.13/ зохион байгууллаа. Уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөн, ахлах мэргэжилтэн Энхтуул нар оролцож, зөвлөх судлаач Л.Ариунаа: “Оюуны өмч, зохиогчийн эрх эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны өмч, шинэ бүтээлийг хамгаалах, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг урамшуулах системийг бий болгох чиглэлээр суурь судалгааны төслийг танилцуулав. Судалгаанаас дурдвал Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эрхээр хамгаалдаг бүтээлд программ хангамж, өгөгдлийн сан хамаардаг бөгөөд одоогийн байдлаар нийт 14600 зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүний 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна. Уг судалгааны ажлыг НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын санхүүжилтээр хийж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал Истанбулын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг Туркын парламентад өргөн мэдүүлж, батлуулсан тухай танилцуулж, гарааны компаниуд болон финтек салбарыг дэмжих бодлогын талаар танилцууллаа.

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

ҮЙЛ ЯВДАЛ Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана 2022.09.15 Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ