Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдэгдэл

2022.05.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан. Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Түүнчлэн Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Цахим хөгжил харилцаа, холбооны яам хариуцдаггүй бөгөөд уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Бусад мэдээ

Цахимд_Хэвшье_Өвөрхангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний газрын эздэд орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

“Digital Nation-2021” ирэх 9-р сарын 17-19-нд болно

ҮЙЛ ЯВДАЛ “Digital Nation-2021” ирэх 9-р сарын 17-19-нд болно 2021.08.24 Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргаад байгаа. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, ирэх 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж байна. Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм. Нийслэл Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээг болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргө хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын арга хэмжээ “Digital Nation-2021” -д та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд 2021 оны 08 дугаар сарын 25-ны 17.00 цагт www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана 2022.09.08 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, бодлого үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийн зөвлөмж өгч ажиллалаа. ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм. Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа. Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ