Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй

2022.05.17

“Монголын инновацын 7 хоног – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулжээ. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн талаар тэрбээр дурдсан байна. Иймээс Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай буй хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулагдах юм байна.

Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох ажээ.​

Бусад мэдээ

ХБНГУ-ын Берлин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023.10.23-ны өдрөөс 2023.11.01-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот, Бүгд Найрамдах Эстони Улсын Таллин хотноо албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг ХБНГУ-ын Берлин хотын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Берлин хотод сурч, ажиллаж, амьдарч буй 7000 гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ,  94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол Берлин хотын “ХУРДАН” цэг нь хилийн чанадад байгуулагдсан 8 дахь улсын 12 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа 2022.10.13 Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9 барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн (zip code)-5 оронтой тоон дээр 4 оронтой тоог залгуулан оноодог, үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, үсгийн хосолсон илэрхийлэл юм. ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг (өнөөдөр 10 сарын 13)-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон: 1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.  МУ-ын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 17 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноогоод байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг тодорхойлсноор цахим шилжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутагт тохирсон хэлбэрээр боловсруулж бодит үр дүнд зорих юм.