Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана

2022.03.10

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тэдний оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.

Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Бусад мэдээ

Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах ажлыг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгууд дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг өнөөдрөөс /2023.11.20/ ажлаа эхлүүлээд байна. Дээрх үйл ажиллагаа нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд: Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх ERP/DOCX сургалт зохион байгуулах Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах Судалгааны үр дүнг нэгтгэх Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах

Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмын тухай

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмын тухай 2022.11.01 Цахим гарын үсгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан “Үндэсний дата төв” УТҮГ нь төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа бүрэн зогсож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам” /https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530835405571&showType=1 /-ын дагуу гэрчилгээжүүлэх байгууллага энэхүү чиг үүргийг хэрэгжүүлнэ. Иймд уг журамд заасны дагуу төрийн байгууллага албан хаагчдын нэр дээр тоон гарын үсэг авахтай холбоотой асуудлаар доор гэрчилгээжүүлэх байгууллагуудын бүртгэлийн нэгжид хандана уу. Үүнд: ТРИДУМКЕЙ ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн аймгуудын төв салбар Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 7012-0722 Цахим хуудас: https://tridumkey.mn/ МОНПАСС СА ХХК Бүртгэлийн нэгжийн байршил:  Салбар 1:13-р хорооллын дунд зам дагуу “Шинэ Монгол” сургуулийн эсрэг талд Пепси логотой 5 давхар барилгын 4 давхарт байрлаж байна.Салбар 2:Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний 52-р цонх Албан журмын даатгагчдын холбоо: Архангай /94773570/ Баян-Өлгий /99428783/ Дорнод /94043570/ Завхан /90748000/ Сэлэнгэ /94673570/ Өвөрхангай /99328494/ Ховд /88755460/ Нийгмийн даатгалын хэлтэс: Дорнод /99588351/ Хэнтий /99658814/ Хөвсгөл /99078520/ Төв /99134363/ Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 1800-2535 Цахим хуудас: https://www.monpass.mn/home НЬЮ КОМПАС ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Багшийн дээд, UBH центр, 613 тоот Ажиллах цагийн хуваарь: Даваа – Баасан, 09:00 – 18:00 Бямба, Ням – Амарна Холбоо барих утас: 70112332, 80580000, 88005930 Цахим хуудас: https://msign.mn/news/4   ВИ ЭС ЭМ ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: Хаяг-1: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,5-р хороо, Тээвэрчдийн гудамж-27,Нарны гудамж, Азхур номын их дэлгүүр Хаяг-2: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо Ажилчны гудамж-135,”Мөнхийн Үсэг” ХХК байр Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 76001616, 76001617, 1800-1616 Цахим хуудас: https://oms.vsm.mn/service Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Тус судалгааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ЖАЙКА байгууллага нар хамтран зохион байгуулж буй Монгол-Японы мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн ах ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсад сурталчлах Бизнес арга хэмжээний талаар товч танилцуулсан юм. Мөн ЖАЙКА 2023 онд Монгол улсын цахим хөгжил, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо. ​ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэнд болон Монгол Улсын ЦХХХ-ны салбарт оруулж буй томоохон хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашид Кибер аюулгүй байдал болон ЖАЙКА-ын зүгээс хэрэгжүүлж буй судалгааны хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.