Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

2021.12.24

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хамрах хүрээ: Үйлдвэр Хөдөө, аж ахуй Газар тариалан Эрчим хүч Барилга, Тээвэр Соёл, урлаг Аялал жуулчлал Харилцаа холбоо Мэдээллийн технологи Эрүүл мэнд Финтек Банк, санхүү Уул уурхай Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу.

“e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал,

  • 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд
  • 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд
  • Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах
  • Хуулийн этгээдийн нэр авах
  • Хуулийн этгээдийн түр данс нээх
  • Тоон гарын үсэг авах
  • Нийгмийн халамжийн 31 үйлчилгээнүүдийг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт дээр ирснээр та авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож, ялагч болох боломжтой.

Бусад мэдээ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

ҮЙЛ ЯВДАЛ “Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ” 2022.05.10 Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо. Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Хурлаар: Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ. Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм. Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.   ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.  Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна. Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна. УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2021.10.27 УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.10.27/ хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч танилцуулга хийсэн юм. Ажлын хэсгийн гишүүд Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн дараах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Үүнд: Хуулийн төслийн нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар; Иргэний хуулийн 16.3, 16.4-т бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх. Тухайлбал, хоршооны гишүүн байх, банк, зээлийн байгууллагатай харилцах; Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах; Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар; Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх; Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар; Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах зэрэг саналуудыг танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд тусгахгүй байхаар оруулсан нь хэр зүйд нийцэж байгааг тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэн хүн ургийн бичиг хөтлөхийн тулд гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ тухай мэдээллийг цуглуулж болох бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах, генетикийн болоод биометрик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт  хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гүйцэтгэх ажлын явцын мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгааг дурдаад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт байршуулсан камерын бичлэг дэх мэдээллийг хэрхэн ашиглах, хүний хувийн нууцыг яаж хамгаалах талаар ажлын хэсгээс асууж тодруулж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байгаа учир завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гээд ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц” гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгуй байдлыг хангах асуудлыг нэмж тусгахаар, мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах, өөр хүн нэвтрэхээс сэргийлсэн зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй заавал холбогдсон байх, харин бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах систем нь цагийн бүртгэлийн системд холбогдох асуудал нээлттэй байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, мен цагийн бүртгэлийг хэрхэн хөтлөх асуудлыг тодорхой болгох саналуудыг танилцуулсан. УИХ-ын гишүүд цахим гарын үсгийг одоо хэчнээн хүн хэрэглэж байгаа, цахим гарын үсгийг хаанаас олгодог талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 38.000 цахим гарын үсэг хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн 8000 нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үлдсэн 30.000 нь татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан өгдөг аж ахуйн нэгж, иргэд, худалдан авах ажиллагаа, тендерт оролцдог хүмүүс байгаа аж. Цахим гарын үсэг хэрэглэдэг 38.000 иргэн байна гэдэг нь тун чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж буй бөгөөд цаашид Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох бөгөөд цахим гарын үсгийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. УБЕГ-аас бүх иргэдэд цахим гарын үсгийг үнэгүй олгох бөгөөд иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломж бүрдэх юм байна. Нэг иргэн хэдэн ч цахим гарын үсэгтэй байж болох аж. Иргэний хувиар биш албан тушаалтны хувиар хэрэглэхээр нэмэлт цахим гарын үсэг авах бол тодорхой үнэ төлөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авахаар хуулийн төсөлд тусгасан байна. Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ