Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Бусад мэдээ

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа. Монгол Улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн зохицуулалт байгаа боловч хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон төрлийн мэдээллийн сангийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах ач холбогдолтой юм.

Цахимд_Хэвшье_Архангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо. Экспоны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулсан юм. Архангай аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК-наас “Итгэлтэй утас” үйлчилгээг сурталчлан, гуравласан үйлчилгээний холболт хийж, Grandsream ip аппаратад 7070-хххх дугаарыг байршуулан хэрэглэгчдэд танилцуулахаас гадна 7070 дугаарын гишүүн дугаараар гуравласан үйлчилгээний дугаараа байршуулан, колл центр үйлчилгээг сурталчиллаа.