Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо

2021.08.31

Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 09-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны ээлжит Бүрэн эрхт төлөөлөгчдийн 27 дахь Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын үеэр дараагийн 4 жилд Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирлаар Япон улсын Масахико Метоки гишүүн орнуудын 102 саналаар, дэд захирлаар Словени Улсын Маржан Освалд гишүүн орнуудын 86 саналаар тус тус сонгогдов. Ноён Метоки сонгогдсоныхоо дараа “Би ДШХ-ны бүх гишүүн орнуудын дуу хоолой бүрийг анхааралтай сонсож ажиллах болно гэдгээ дахин амлаж байна” гэж хэлэв. Ноён Освалд сонгогдсоныхоо дараа “Хариуцлага, ил тод байдал, бизнесийн ёс зүйн төлөө тэмцэнэ” гэж амласан. Уг Их хурлын үеэр ДШХ-ны Захиргааны зөвлөл болон Шуудангийн ашиглалтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт явагдаж, дараах орнууд ирэх 4 жилд ажиллах юм. Захиргааны зөвлөлд сонгогдсон 41 улсууд: Америкийн бүс: Аргентин, Чили, Канад, Куба, Уругвай, АНУ, Перу, Парагвай; Зүүн Европ ба Хойд Ази: Беларус, Босни ба Герцеговина, Гүрж, Казахстан, ОХУ; Баруун Европ: Бельги, Франц, Герман, Испани, Швейцарь, Их Британи; Өмнөд Ази ба Далайн орнууд: Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Иордан, Малайз, Оман, Катар, Саудын Араб, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират; Африк: Алжир, Камерун, Египет, Гана, Кени, Мадагаскар, Мали, Нигери, Танзани, Тунис, Замби. Шуудангийн ашиглалтын зөвлөлд сонгогдсон 48 улсууд: Америкийн бүс: Аргентин, Барбадос, Бразил, Канад, Чили, Колумби, Уругвай, АНУ; Зүүн Европ ба Хойд Ази: Болгар, Гүрж, Казахстан, Польш, Румын, ОХУ; Баруун Европ: Австри, Бельги, Герман, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Испани, Швед, Швейцарь, Турк, Их Британи; Өмнөд Ази, Далайн орнууд: Австрали, БНХАУ, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Саудын Араб, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам; Африк: Алжир, Буркина Фасо, Камерун, Египет, Кени, Мадагаскар, Марокко, Нигери, Сенегал, Танзани, Тунис.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ хойд бүсийн 2 дахь аймаг Булган аймагт өнөөдөр (2024.04.24) хэрэгжлээ. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат ахлан ажиллаж байна. Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түүхийг бичилцэж, мэдлэг, чадвар, залуу нас, сэтгэл, оюунаа зориулж ирсэн ахмад зүтгэлтнүүдийг өнөөдөр (2022.10.04) Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд ЦХХХЯ-ны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, ахмад мэргэжилтнүүдийн хувиар санал, бодол, үнэтэй зөвлөмжөө хэллээ. 2021 онд Монгол Улсын Засгийн газар 27 жилийн дараа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулсан нь Мэдээлэл харилцаа холбооны салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хурдасгуур, стратегийн ач холбогдолтой, нэн чухал салбар гэж үзэж томоохон итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм. Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов тус уулзалтад хэлсэн үгэндээ:- Манай салбарын статусыг өндөрсгөж, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам байгуулан ажиллаж байгаад манай ахмад холбоочид баяртай байна. Харилцаа холбооны салбартаа Цахим хөгжлийн бодлогыг холбож байгаа нь энэ салбарт хөгжлийн цоо шинэ хөгжлийн давлагаа гарч ирж байгааг илтгэж байна. Энэ бол сайхан ирээдүйг бүтээх эхлэл гэж харж байна хэмээв.Уулзалтад Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. Готов, холбооны сайд асан И.Норовжав, Б.Баатар, Р.Сандалхан, Б.Жигжид тэргүүтэй инженер техникийн ажилтан, холбоочин, мэргэжилтэн байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, яамны удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллахыг хүсэн ерөөлөө.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төсөл хэрэгжүүлэх нэгжид “Ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт”-д урьж байна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид: Төслийн зохицуулагч, Санхүүгийн мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Төслийн зохицуулагч: TOR – Projector Coordinator_MDDC_2023july.pdf – Google Драйв Санхүүгийн мэргэжилтэн: TOR – Financial Management Specialist_MDDC_2023july.pdf – Google Драйв Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/16Hr1BXX8v7DQcAA44sYlskOrm9CGF_B8/view?usp=sharing Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/17kJQQbaJBB3d6jvZnHeiK774LHoNrSdy/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд материалаа англи хэл дээр бүрдүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 103 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.