Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

2022.08.18

Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой.

Бусад мэдээ

“ЦАХИМ ОРЧИН-ХҮҮХДИЙН ЭРХ” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 128 багийн сурагчид цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг чадвар, үзэл бодол, өөрсдийн дуу хоолойгоо хүргэн, мэтгэлцэх ур чадвараа сорьж, шилдгийн шилдэг 4 баг хагас финалын шатанд шалгараад байна. Тун удахгүй Улсын аваргын эзэд тодорно.

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн аймгийн ЕБС-ын 10 сургуулийн 100 гаруй багш, сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мөрөөдөлдөө хүрэх алхам, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав.

“Монгол Форум” харилцаа холбооны салбарын дэд бүтцийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын харилцаа холбооны институттэй хамтран “Монгол форум” олон улсын зохицуулагчдын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 14 улсын 120 гаруй төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа энэ форумаар дэлхийн дижитал холболт, дижитал зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн нууцад зориулсан мэдээллийн хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх сэдвээр хэлэлцэнэ. Мөн орон нутагт хамааралтай медиа контентыг сайжруулах сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудын гарц шийдлийн талаар санал солилцож, олон улсын туршлагыг судлах зорилготой юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал форумыг нээж хэлсэн үнэндээ “Одоогоос 102 жилийн өмнө Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын суурь тавигдаж байсан бөгөөд дэлхийн улс орнуудын адилаар сүүлийн 20 жилд асар хурдацтай хөгжиж, бодлого зохицуулалт болоод бизнесийн нөхцөлд ч томоохон өөрчлөлтийг шаардсаар байна. Өнөөдөр манай салбарын хувьд дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол тулгуур, тогтвортой хөгжлийн хурдасгуур болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Цахим үндэстэн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан цахим шилжилтийг салбар бүрд, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах, өгөгдлийн нэгдсэн удирдлага, үндэсний контент, инновац үйлдвэрлэл болон цахим худалдааг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоход боломж олгож байна” гэдгийг онцоллоо. “Монгол форум”-д Google, Amazon, SpaceX, IIC, Cullen international, University of porto, Uptime institute, Huawei, ByteDance, Access partnership, Ofcom, UK зэрэг дэлхийн шилдэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус форум 07-р сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.