Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим Засаглал” олон улсын хуралд Монгол Улс туршлагаа хуваалцана

2021.05.19

Дэлхийн цахим засаглалын жишиг улс болсон Эстони улс эдгээр өдрүүдэд “Цахим засаглал” -ын олон улсын бага хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус хуралд 120 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Европын холбоо, ЭЗХАХБ, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ухаалаг Африк санаачилга гэх мэтчилэн цар тахлын үед дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн 12 орны шилдэг туршлагын хүрээнд 50 илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Монгол Улс ч гэсэн цар тахлын үед цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн талаарх өөрсдийн туршлагаа энэхүү хурлын үеэр танилцуулж, хэлэлцүүлэх юм. “Цахим Засаглал” олон улсын хурлын өнөөдрийн хөтөлбөр Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэх бөгөөд 18.00 цагийн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цар тахлын үе дэх дижитал шилжилтийн туршлагыг дэлхийн 120 гаруй орны төлөөлөлтэй хуваалцах юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://2021.egovconference.ee/ Facebook хуудас: https://www.facebook.com/eGovAcademy

Бусад мэдээ

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ДИЖИТАЛ АЙМАГ, СУМ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР HUAWEI КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн Газар, ЦХХХЯ-ны урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Энэ хүрээнд “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал гадны орнуудаас ирсэн өндөр албан тушаалтнууд, байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт хийж байна. Энэ хүрээнд “Huawei” компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлэхээр боллоо. Мөн Digital аймаг сумдыг байгуулах ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулах ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

БНСУ-д төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн сайд И Жун Ху-тай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо хоёр талын уулзалт хийв. Энэ үеэр Сайд Н.Учрал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг цахим засаглал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Уулзалтын дараа Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.