Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

2022.09.03

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар харилцаа холбооны салбарын гол дэд бүтцийн томоохон хэсэг болох “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад дээрх байгууллагуудын 100 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон юм.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа нь хэрэгжиж буй цахим шилжилтийн гол дэд бүтэц болсон тус байгууллагуудыг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажил нэн тэргүүнд бөгөөд тус байгууллага бүрд ажиллаж буй нарийн мэргэжлийн баг хамт олны болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэвшилтэт үйл ажиллагаа нь МУ-ын засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хэрэгжилтийн суурь болох юм.

Тус уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ:

-Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч өнөөгийн харилцаа холбооны салбарт төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрд анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын үндсэн дэд бүтцээ эргэж харахгүйгээр урагшлах боломжгүй бөгөөд орчин цагийн хэрэглээ хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий бүтэц, үйлчилгээг бүрэн цогцлоохын төлөө өнөөгийн ололт амжилтаа илүү сайжруулах чиглэлд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна гэв.

Улс орны нийгэм, эдийн засагт, хөгжлийн бусад бүхий л салбарт хувь нэмрээ оруулах, инженер, дэд бүтэц, технологийн шийдлээр дэмжин хамтран ажиллах боломж манай салбарт  дүүрэн бий бөгөөд уг үүрэг гарцаагүй тул илүү нээлттэй, хариуцлагатай, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах нь чухал юм.

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ byambasuren@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны дотор ирүүлнэ үү.Жич: Тус ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх инженер зэрэгтэй 1 судлаач болон гэрээт судлаач ажиллуулж болно.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн багийн уулзалт өнөөдөр /2023.02.02/ зохион байгуулагдаж, төслийн явц болон 2023 онд зохион байгуулах сургалт, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төслийн хүрээнд тоон шинжилгээ, байгууллагын удирдлагын түвшний кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургагч багш бэлтгэх мөн төрийн албан хаагч, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, чадвар, ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, боловсролын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Мөн ёс зүйт хакер сургалтыг зохион байгуулж холбогдох багш, албан хаагчдыг хамруулан энэ төрлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэн гаднын улсуудтай мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулаад байна. Төслийн багийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахалж, ШУТИС-ын Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран хэрэгжүүлнэ.