Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Enkhtsolmon Enkhbayar

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” ”Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар” Сургалтад нийт 3 аймгийн 200 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Ирэх өдрүүдэд Өмнөговь, Сүхбаатар, Завхан аймгуудад тус сургалт зохион байгуулагдана. #цахим_аймаг #Ховд #Хэнтий #Дорноговь

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд: Read More »

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна

Сургалтад Ховд аймгийн 14 сумын мэдээллийн технологи хариуцсан албан хаагч нар, 8 байгууллагын төрийн албан хаагч нар нийт 74 төрийн албан хаагч нар хамрагдлаа. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн сэдвээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга – Цахим хөгжил харилцаа холбооны яамны цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” – Цахим хөгжил харилцаа холбооны яамны Дэмжих систем хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар – “И-Монгол” УТҮГ-ын сургагч багш Н.Солонго сэдвүүдээр илтгэгч нар сургалт, танилцуулга орж байна. Санал асуулгаар төрийн албан хаагчдын цахим хэрэглээний тулгамдаж буй асуудлуудын талаар, хэлэлцүүлэг болж Камержуулалтын стандартын зөвлөмж хүргүүлэх, албан бичиг солилцооны дундын системийн сайжруулалт, цахим эрүүл мэнд, болон бусад асуудлуудын талаар албан хаагчидтай нээлттэй ярилцлага хийлээ. #цахим_аймаг #Ховд

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна Read More »

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан. Уг зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох E-Mongolia академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт өнөөдөр (2023.08.14) ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм. #цахим_аймаг #Хэнтий

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ Read More »

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна Read More »

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ Read More »

Дорноговь аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм. #цахим_аймаг #Дорноговь

Дорноговь аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна Read More »

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи орон нутагтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний 28 мэргэжилтний баг бүрэлдэхүүн 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна. Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр хангахаар ажиллаж байна. #Цахим_аймаг

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна Read More »

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаягжилтын асуудлыг шийдэх нь үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй, шуудан, хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдал, аврах ажиллагааны чанар сайжрах, иргэдийн цаг зав, төвлөрөл, эрсдэл буурах давуу талтайг тодотгов. Мөн тэрээр “What3words” компанийн 3 үгт хаягжилтын системтэй “E-Mongolia” академи гэрээ байгуулж эхний ээлжинд онцгой байдал, эрэн хайх, аврах ажиллагаа, шуудан, хүргэлтийн үйчилгээнд ашиглах тал дээр хамтран ажиллаж байгааг дуулгасан бөгөөд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнаран хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ. “What3words” компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр илэрхийлж Google газрын зураг дээр байршлыг заадаг горимтой. Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Read More »

“БИЗНЕС ФОРУМ” 2023 арга хэмжээ 08-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдана

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын аж ахуй нэгжүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна

“БИЗНЕС ФОРУМ” 2023 арга хэмжээ 08-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдана Read More »

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл Read More »