Техникийн зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд мэргэжлийн техникийн зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. “ХУР” систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ шатанд гаргаж, төрийн үйлчилгээг төвлөрсөн удирдлагатай, тасралтгүй үйл ажиллагаатай платформоор дамжуулан иргэд, аж ахуйн нэгжийн хүртээмжийг хөнгөвчлөх зорилготой төрийн мэдээллийн нэгдсэн систем юм. “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд ЦХИХХЯ нь ХУР системийг тархмал архитектурт шилжүүлэхээр зорьж байгаа бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй үйлчилгээ бүхий мэдээлэл хангагчдад систем, техник хангамжийг байршуулах юм. Ингэснээр үндсэн системийн ачааллыг тэнцвэржүүлж, саатал гарсан тохиолдолд тархмал мэдээлэл нийлүүлэгчдийн үйлчилгээг ашиглан хэвийн тасралтгүй ажиллагааг хангах зорилготой. Тус системд техникийн болон функционал шинжилгээ хийх, архитектурын болон шийдлийн зураглал гаргаж тархмал бүтэцтэй системийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, тасралтгүй ажиллагаагаар хангах мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд урьж байна. Дэлгрэнгүй мэдээллийг: Ухаалаг засаг-2 төсөл: https://www.smart.gov.mn/en/english-2-2-2-2-request-for-expression-of-interest/ Дэлхийн банк: https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00317035?cid_tracking_parameter=WBW_AL_whatsnew_EN_EXT авна уу. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс Утас: (976)-51-261268
Техникийн зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна Read More »