Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд

  • Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
  • Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
  • Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
  • Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
  • Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.

Бусад мэдээ

Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ 2022.06.16 Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н нарийвчилсан төлөвлөлтийн судлагааны багтай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн талаас Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар тус, тус гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын протокол үйлдэх Төрийн албанд ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм. Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Б.Батцэцэг өнөөдөр (2023.12.25) “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгох шаардлага, болзлыг хангасан нэр бүхий горилогчдод “Мэргэшсэн инженер”, болон “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гардууллаа.