Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд

  • Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
  • Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
  • Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
  • Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
  • Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.

Бусад мэдээ

Шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилнэ

Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форум Монгол Улсад анх удаа энэ сарын 25 – 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус форумд оролцсон Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метокиг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2024.09.27/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форумыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхийг олгосонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улс шуудан холбооны арвин их түүхтэй хэдий ч техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт энэхүү салбарыг шинэ түвшинд гаргаж ирэх цаг нь болсон. Шуудангийн салбарт технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, дроны үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.  Монгол Улсын Засгийн газар цахим эдийн засгийн суурь нь шуудангийн салбар гэж харж байгаа тул энэ салбараа эргэн харж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, зах зээлийг нь тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэхэд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метоки: Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буй талархал илэрхийлж, цахим шилжилт бол Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байх болно гэдгийг онцлов. Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд дроныг шуудан хүргэлтэд ашиглах, түүний хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Технологийн дэвшлийг ашиглахын хажуугаар шуудангийн уламжлалт дэд бүтцийг өргөжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээ, гамшиг, ослын мэдээллийг алслагдсан орон нутагт амьдарч буй ард иргэддээ хүргэж буй сайн жишгийг дурдаж, Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай оронд шуудангийн дэд бүтцийг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Талууд шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хүний нөөц, боловсон хүчнийг бэлдэх, техникийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь шуудангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд төр хувийн хэвшлйин хамтарсан “Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг өнөөдөр (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус салбарын Үндэсний Экспортын Стратеги (ҮЭС) боловсруулах асуудлаарх оролцогч талуудын анхдугаар зөвлөлдөх уулзалтад урьсанд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд Монгол Улсын экспортын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох, “Дэлхийн экспортын чуулга уулзалт”-ын үндсэн хөтөлбөрийн нэг хэлбэрээр зохион байгуулагдах тус уулзалт, зөвлөгөөнд салбар байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг арга хэмжээг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын худалдааны төв (ОУХТ) хамтран зохион байгуулах юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн Дархан хотын “Залуучууд” театрын өмнөх талбайд зохион байгуулагдаж байна

Тус үзэсгэлэнд: Tөрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Үндэсний дата төв УТҮГ Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ И-Монгол академи УТҮГ Монголын цахилгаан холбоо ХК Монгол шуудан ХК “Ай Си Ти Групп” ХХК “Интерактив” ХХК “Гэрэгэ Системс” ХХК “Метафорс” ХХК “Оргил Дельта Треид” ХХК “Фаро фоундешн” ХХК-иуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд технологийн дэвшил, инновацийг танилцууллаа.