Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд БНХАУ -д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд найман төрлийн баримт бичиг байгууллаа. Тодруулбал, “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Улмаар харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг санхүүжүүлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны салбар байгууллага болох “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК хэрэгжүүлэх юм. Жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно Read More »