MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Digital first D1 арга хэмжээ Говьсүмбэр аймагт эхэллээ

”Цахимд хэвшье” #Digital_First_D1 арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам түүний харьяа салбар байгууллагууд болон “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын 16 компани хамтран 3 дугаар сарын 11-нд “Говьсүмбэр” аймагт зохион байгууллаа. Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагч, хувийн хэвшлийн төлөөлөл, багш сурагчид нийт 500 орчим хүн 4 чиглэлийн сургалт, семинарт хамрагдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах экспог зохион байгууллаа.

Тус аймгийн төрийн байгууллагууд жишиг цахим аймаг болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, зарим үйлчилгээг цахимжуулсан байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нэгдсэн хуралдааны үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар нэгдсэн системд холбох талаар, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага, хувийн хэвшлийн мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар сургалт, семинар зохион байгууллаа. Мөн “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-аас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон нутгийн бизнес эрхлэгчдэд танилцуулж, зөвлөмж өгч ажиллаа. Энэ удаагийн арга хэмжээ төр, хувийн хэвшлээ дэмжин хамтарч ажиллаж байгаагаараа онцлог болж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

E-Mongolia

Монгол шуудан /Mongol shuudan/

Монголын Цахилгаан Холбоо ХК

Мэдээлэл холбооны сүлжээ компани

Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park

Монголын Үндэсний Дата Төв

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ

Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал”