MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Java програмчлалын олимпиад болж аваргууд тодорлоо

Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарын дунд Java программчлалын хэлээр тавдугаар сарын 13-нд олимпиад зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

ЦХХХЯ дэмжин хамтран ажилласан тус олимпиадын багш нарын төрөлд “Nest education” сургуулийн багш Д. Өсөхбаатар тэргүүн байр, “Сант” сургуулийн багш А.Батжаргал дэд байр, “Амжилт кибер” сургуулийн багш Ц.Ганхүү гуравдугаар байрт шалтгарав.

Сурагч нарын ангилалд Дархан хотын “Оюуны-Ирээдүй цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү тэргүүн байр, “Nest education” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт дэд байр, “Олонлог EXE” сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн гуравдугаар байрт тус тус орсон байна. Мөн 10 тусгай байрыг шалгарууллаа.

Энэхүү олимпиад нь улирал бүр мэдээлэл зүйн багш нар болон сурагчид гэсэн ангиллаар болох бөгөөд Java, Javascript, Python, C++ хэлнүүд дээр ээлжлэн явагдах юм. Дараагийн улирлын олимпиад Python хэл дээр болох аж.

Цахиурын эринд бүхий л салбар, шинжлэх ухаанд мэдээлэл технологийн суурьтай мэргэжилтнүүдийн эрэлт өсч байна. Монгол Улс дижитал шилжилт бүрэн хийж дуусгахад 30,000 орчим IT-ийн инженер шаардлагатай гэж үздэг. Иймээс MLC Business School нь Болгарын SoftUni Global-тай хамтран 20,000 IT инженер бэлтгэх “20K Программист” хөтөлбөр санаачлан зохион байгуулж байна.

Сануулахад, тус олимпиадад нийт 36 ерөнхий боловсролын сургууль оролцсоны 14 нь улсын, 22 нь хувийн сургуулийн сурагчид оролцжээ. Долоогоос наймдугаар ангийн 12 сурагч, есөөс аравдугаар ангийн 16 сурагч, 11-12-р ангийн 37 сурагч тус тус оролцсон байна. Мөн 65 сурагчдаас 11 эмэгтэй сурагч тус олимпиадад оролцжээ.

Бусад мэдээ

Мэдэгдэл

ҮЙЛ ЯВДАЛ Мэдэгдэл 2022.05.30 Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”